Үйлчилгээ
Аудитын Зөвлөх Үйлчилгээ
Чанар ба шударга байдал
Олон жилийн турш бид үйлчлүүлэгчдэдээ Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартуудыг (СТОУС) дагаж мөрдөх, дотоод хяналтын тогтолцоог сайжруулахад тусалсан бөгөөд ингэснээр зах зээлд их хэмжээний гадаадын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг бий болгоход хүргэсэн.
Татварын Зөвлөх Үйлчилгээ
“Onch & Company” – ийн хувьд харилцагчдаа амжилтад хүрэхийг харах нь хамгийн том баяр бахдал байдаг. Манай харилцагчдын бизнесийн амжилтаар бидний ажлын амжилт тодорхойлогддог. 2004 онд анх байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагч нартаа дээд зэргийн чанартай татварын зөвлөх үйлчилгээг хүргэсээр байна.
Менежментийн Зөвлөх Үйлчилгээ
Бизнесийн орчин улам бүр таамаглахын аргагүй, тодорхойгүй болж буй өнөө цаг үед байгууллагууд үйл ажиллагаагаа илүү оновчтой төлөвлөж, удирдах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Бид харилцагчдынхаа бизнес процессуудыг оновчлох, тэдний ажиллаж буй арга барилыг дахин шинээр бий болгож чадахуйц цогц шийдлийг санал болгодог.