Гүйцэтгэх үндсэн үүрэг
Аудитын даалгаврыг төлөвлөх, бэлтгэл ажлуудад туслах
Санхүүгийн тайлан, бүртгэл, холбогдох баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх
Нягтлан бодох бүртгэлийн стандарт, дүрэм, зохицуулалтын шаардлагуудыг дагаж мөрдсөн эсэхийг шалгах
Ажлын байранд заасан бусад үүрэг
Тавигдах шаардлага
• Нягтлан бодох бүртгэл, санхүү эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй (Голч оноо 3.0-с дээш байх) эсвэл бакалаврын зэргээ авахаар суралцаж буй төгсөх курсийн оюутан
• Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт- Нягтлан бодох бүртгэлийн стандартын талаар сайн ойлголттой
• Бие даасан, уян хатан зан чанартай
• Харилцааны өндөр ур чадвартай багаар ажиллах чадвартай
• Асуудлыг шийдвэрлэх чадвартай, аналитик сэтгэлгээтэй байх
• Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
• Мэргэжлийн зэрэг (ACCA, CPA, CFA)горилон суралцаж байгаа бол давуу тал болно
Бидний тухай
“Онч & Компани” нь 2004 оны 1 дүгээр сард улс оронд өндөр мэдлэг ур чадвар, туршлагатай мэргэжлийн аудиторууд сургаж бэлтгэх зорилгоор “Онч Аудит” ХХК нэртэйгээр үүсэн байгуулагдсан. Аудит, татварын зөвлөх үйлчилгээ, зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээ, компаний засаглалын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компани юм.